The Hepatitis B Foundation has been selected as an Official Charity Partner of the 2024 TCS New York City Marathon. Please support our mission and DONATE today!

Гепатит Б вирус тээн амьдрах нь 

Гепатит Б вирусын халдварыг эдгээх боломжтой юу?
Ихэнх эрүүл биетэй насанд хүрэгчид халдвар авсан даруйдаа ямар нэгэн асуудалгүй эдгэрдэг байна. Гэвч нялх хүүхдүүд болон бага насны хүүхдүүд вирусыг эдгээх чадамжгүй байдаг. 

  • Насанд хүрэгчид - Эрүүл саруул насанд хүрэгчдийн 90 хувь нь уг вирусаас ангижрах чадамжтай байдаг бол 10 хувь нь архаг гепатит Б болон хүндэрдэг байна. 
  • Бага насны хүүхдүүд - Халдвар авсан 1-5 нас хүртэлх хүүхдүүдийн 50 хүртэлх хувь нь архаг гепатит Б өвчлөлттэй болдог.
  • Нярай - Дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийн 90 хувь нь архаг халдвар болдог бол 10 хувь нь вирусаас ангижирч чаддаг байна.


Архаг болон хурц гепатит Б-ийн ялгаа нь юу вэ?
Гепатит Б халдвар авсан эхний 6 сар хурц халдварт тооцогдоно. Энэ нь гепатит Б халдвар эдгэрэх боломжтой дундаж хугацаа юм.

Хэрвээ 6 сарын дараа ч мөн гепатит Б вирусын шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй (HBsAg+) гарсан бол уг халдвар үлдсэн амьдралын тань туршид байх "архаг" гепатит Б-н халдвар болон хүндэрсэнд тооцож болно.


Хэрвээ би хурц гепатит Б халдвартай бол өвчлөх үү?
Гепатит Б нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй учраас "чимээгүй халдвар"-т тооцогддог. Ихэнх хүмүүс халдвар авсан ч эрүүл чийрэг байдаг тул өөрсдөө ч мэдэлгүй бусаддаа вирусыг дамжуулж байдаг. Ихэнх хүмүүс халуурах, үе болон булчингаар өвдөх, хоолны дуршил буурах шинж тэмдгүүдийн ханиадтай андуурах нь бий.

Нийтлэг биш ч ноцтой илэрдэг шинж тэмдгүүд нь дотор муухайрах, бөөлжих, нүд болон арьс шарлах (шарлалт гэдэг) болон гэдэс хөөж томрох юм. Эдгээр шинж тэмдгүүд илэрснээр нэн даруй эмнэлгийн тусламж авчнаар тухайн хүн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.


Хурц гепатит Б вирус эдгэсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Хэрвээ эмч таны цусны шинжилгээтэй танилцаж таныг вирусаас ангижирч чадсан, хамгаалах антибоди үүссэн гэж үзсэн бол та цаашид ч гепатит Б-ийн халдвараас айх шаардлагагүй бөгөөд бусдад ч халдварлуулахгүй гэсэн үг юм.


Хэрвээ би архаг гепатит Б халдвартай гэж оношлогдсон тохиолдолд юу хийх ёстой вэ?
Хэрвээ та гепатит Б вирустай гэж оношлогдсоноос хойш 6 сарын дараа ч шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй гарч байгаа бол та архаг халдвар тээгч гэсэн үг. Та элэгний эмч (элэгний мэргэжилтэн) болон хоол боловсруулах эрхтэн судлаач, эсвэл гепатит Б-ийн талаар мэдлэгтэй гэр бүлийн эмчтэй уулзалт товлох хэрэгтэй. Эмч танд цусны шинжилгээг захиалж, магадгүй элгэнд хэт авиан шинжилгээ хийж, гепатит Б вирусын идэвхжлийг хэмжиж, таны элгийг эрүүл байлгахын тулд байнгын хяналт тавьж ажиллана.Таны эмч таны гепатит Б-ийн өвчлөлийн явцыг хянах, мөн таны эмчилгээ үр дүнгээ өгч байгаа эсэхийг хянахын тулд жилд багадаа нэгээс хоёр удаа үзүүлж байхыг зөвлөж болно.

Бүхий л архаг халдвар авсан хүмүүс эмчилгээ хийлгэж буй эсэхээс үл хамааран эмнэлгийн тогтмол хяналтанд байхын тулд жилд хамгийн багадаа нэг удаа (эсвэл илүү ойр ойрхон) хариуцсан эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Вирус маш бага идэвхжилтэй эсвэл хор хөнөөл үзүүлэхгүй байсан ч цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж болох тул хяналт маш чухал.

Архаг халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс урт удаан хугацаанд эрүүл амьдарч чаддаг.Нэгэнт л та архаг гепатит Б халдвартай нь оношлогдсон бол энэ нь таны амьдралын үлдсэн бүхий л хугацаанд таны цус болон элгэнд байсаар л байна.Та ямарваа нэгэн өвчин мэдрэхгүй байсан ч вирусыг бусдад тараах магадлалтай гэдэгээ мэдэж байх нь чухал. Яагаад чухал вэ гэвэл таны эргэн тойрны хамт амьдарч буй хүмүүс болон секс хамтрагч нар тань вакцинд хамрагдсан байх шаардлагатай болж буйтай холбоотой.

Гепатит Б-г ямар шинжилгээгээр хянах вэ?
Гепатит Б вирусыг оношлоход эмч нарын нийтлэг хэрэглэдэг үзүүлэлтүүд нь элэгний үндсэн ажиллагааны тест (ALT, AST), гепатит Б e-Антиген (HBeAg), гепатит Б e-Антибоди (HBeAB), гепатит Б-ийн ДНХ-ийн тоо хэмжээг тодорхойлох (вирус тээж буй) болон элэгний бүтцийг ажиглах (хэт авиа, ЭХО болон компьютер томографи) зэрэг юм.


Архаг гепатит Б-г бүрэн эмчлэх арга бий юу?
Яг одоогийн байдлаар архаг гепатит Б халдварыг бүрэн эмчлэх арга байхгүй ч эмчилгээ хийснээр вирусыг удаашруулж элэгний өвчлөл болох явцыг удаашруулж чадна. Гепатит Б вирус бага байх тусам элгийг гэмтээх аюул бага байна. Зарим тохиолдолд эдгээр эмүүд нь вирусаас ангижруулах нь бий, гэвч энэ нь тийм ч элбэг тохиолдоод байдаггүй.

Алхам тутамд хөгжиж буй судалгаа нь бидэнд архаг гепатит Б-г ойрын ирээдүйд бүрэн эмчлэх итгэл найдварыг төрүүлсээр байна. Манай Drug Watch (эмийн жагсаалт) хуудсанд зочилж туршилтын шатанд шалгаж буй үйлчилгээ өндөртэй эмийн жагсаалтуудыг сонирхоорой.


Архаг гепатит Б-г эмчлэх зөвшөөрөгдсөн ямар эмүүд байдаг вэ?
Одоогийн гепатит Б-ийн эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг вирусын эсрэг болон дархлааны модулятор гэж хоёр ангилж болно. Үүнд:

Вирусын эсрэг эмүүд - Эдгээр эмүүд нь гепатит Б вирусыг удаашруулж эсвэл тархалтыг зогсоосноор элгийг үрэвсүүлэх болон гэмтээх эрсдлийг бууруулж өгдөг. Эдгээр нь өдөрт нэг ширхэгээр 1 жил болон түүнээс дээш хугацаагаар уух эмүүд байдаг. АНУ-ын ХЭА-нд бүртгэлтэй уг вирусын эсрэг 6 төрлийн эм байдгаас гурвыг нь "нэн тэргүүнд" санал болгодог. Үүнд: тенофовир дисопроксил (Viread/TDF), тенофовир алафенамид (Vemlidy/TAF) болон энтекавир (Baraclude) эмүүд орно. "Нэн тэргүүнд" санал болгож буй уг эмүүд нь хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй вирусын эсрэг эмүүд юм. Түүнчлэн эдгээр эмүүд нь хуучин вирусын эсрэг эмүүдтэй харьцуулахад илүү өндөр үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл жорын дагуу хэрэглэж байгаа тохиолдолд үйлчилгээ нь өөрчлөгдөх, эмийн эсэргүүцэл бий болох магадлал багатай гэсэн үг юм. Эмийн үйлчилгээг эсэргүүцэх нөхцөл бий болох нь вирусыг эмчлэх, хянах боломжийг илүү төвөгтэй болгодог.

Дархлааны модулятор эмүүд - Эдгээр эмүүд нь дархлааны системийг дэмжсэнээр гепатит Б вирусыг хянах боломжийг олгодог. Тэдгээр эмүүдийг 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар тариагаар хэрэглэх боломжтой. Хамгийн элбэг хэрэглэгддэг нь интерферон альфа-2b (Intron A) PEG интерферон (Pegasys) нар юм. Энэ нь дельта гепатиттай давхар халдварласан өвчтөнүүдэд санал болгодог цор ганц эмчилгээ юм.

Энэ эмүүд нь архаг гепатит Б-г анагаах чадалтай юу?

Эдгээр эмүүд нь архаг гепатит Б-г бүрэн эдгээж чадахгүй ч эдгээр эмчилгээг хийлгэснээр вирусыг удаашруулан яваандаа үүсч болох ноцтой элэгний өвчлөлүүд тусах эрсдэлийг бууруулдаг. Үр дүнд нь вирусын элгийг гэмтээх явцыг удаашруулж, өвчтөн хэдэн сарын дотор биеийн байдал сайжирна. Урт хугацааны турш хэрэглэж байгаа өвчтөнүүдэд зарим тохиолдолд вирусыг таслан зогсоодог байна. Вирусын эсрэг эмүүдийг хэзээ хэрэглэхээ зогсоох, хэрэглэж эхлэхийг шийдэх нь тийм хялбар биш учир хариуцсан эмч тань энэ талын мэдлэг сайтай байх, мөн эмчилгээгээ эхлэхийн эмчээрээ сайтар үзүүлж оношоо зөв тогтоох нь маш чухал.


Хэрвээ би архаг гепатит Б халдвартай бол би эмчилгээ хийлгэх шаардлагатай юу?
Архаг гепатит Б-ийн халдвартай хүн болгон эмчилгээ хийлгэх шаардлага байдаггүй гэдгийг ойлгох нь маш чухал.Та өөрийн эмчтэйгээ зөвлөлдөж эмийн эмчилгээг сайтар хийж чадах эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Та болон таны эмч эмчилгээг эхлэх шийдвэр гаргасан тохиолдолд та элэгний мэргэжилтэн эсвэл гепатит Б вирусын талаар мэдлэгтэй эмчид тогтмол үзүүлж байх нь чухал.


Гепатит Б халдварын үеэр ургамлын эмчилгээ хийх нь аюултай юу?
Олон хүмүүс ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр дархлаагаа сэргээснээр элгээ эмчлэх сонирхолтой байдаг. Гэвч гол асуудал нь эдгээр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж буй компаниудад хууль зүйн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн эрүүл бөгөөд аюулгүй байдлыг нь туршаагүй гэсэн үг юм. Иймээс ургамлын бүтээгдэхүүнүүд болон нэмэлт витаминуудын чанар нь сав болгонд өөр байх магадлалтай. Түүнчлэн зарим ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь таны жороор олгогдсон гепатит Б-н эмүүдтэй харшлах магадлалтай, эсвэл бүр түүнээс дор нөхцлийг үүсгэж элгийг тань гэмтээж ч болно. Эдгээр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь архаг гепатит Б-ийн халдварын үед эмчилгээ болж чадахгүй.

Маш олон компаниуд интернэт орчинд нийгмийн сүлжээгээр дамжуулан бүтээгдэхүүнийхээ талаар худал амлалтуудыг тарааж байна. Онлайнаар гаргасан баталгаа болон фэйсбүүк дээрх өвчтөний талархал магтаал нь худлаа бөгөөд эдгээр нь хүмүүсийг хуурч мэхлэн өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд болон нэмэлтүүдийг зарах гэсэн заль мэх юм. Санаж явахад илүүдэхгүй нэг зүйл бол хэт сайн гэж сонссон бол энэ нь худлаа байх магадлал тэр чинээгээр өндөр гэсэн үг.

Эмийн ургамал болоод бусад орлуулж болохуйц эмүүдийн талаар бичсэн харьцангуй найдвартай мэдээллийн эх сурвалжуудыг доор жагсаалаа. Эдгээр мэдээллүүд нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд худлаа амлалтуудыг агуулаагүй. Таны хэрэглэж буй ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн идэвхтэй орцууд нь таны элгэнд үнэхээр ач тустай эсэхийг шалгаарай. Хамгийн гол нь элгээ өөр бусад байдлаар гэмтээх болон хор хохирол учруулахгүй байх нь чухал.


Архаг гепатит Б-тэй тохиолдолд элгийг эрүүл байлгах арга замууд юу вэ?
Архаг гепатит Б халдвартай хүмүүс эмийн эмчилгээг хийх эсвэл хийхгүй байж болно. Гэвч өвчтөн өөрийн элгийг хамгаалж, эрүүл мэндээ сахин хамгаалахын тулд олон зүйлийг хийж чадна. Өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх 10 эрүүл сонголтыг доор жагсаалаа.

  • Элгээ эрүүл байлгах, эрүүл мэндээ сахин хамгаалах үүднээс элэгний эмч болон эрүүл мэндийн байгууллагадаа тогтмол үзүүлэх хуваарьтай болох.
  • Гепатит А-ийн вакциныг тариулж өөр вирус таны элгийг гэмтээхээс хамгаалах
  • Архи уух болон тамхи татах нь гепатит Б вирусаас өвчилсөн элгийг тань улам илүү гэмтээж байдаг.
  • Ямар нэгэн ургамлын гаралтай эмчилгээ эсвэл нэмэлт витамин хэрэглэх гэж буй тохиолдолд эмчтэйгээ заавал ярилцаж, таны хэрэглэж буй гепатит Б-ийн эмтэй харшлах эсэхийг нягтлах.
  • Эмийн санчаас жороор олгодоггүй эмүүд эсвэл гепатит Б-ийн жороор (ацетаминофен, парацетамол г.м) эсвэл гепатит Б-ийн бус жороор олгодог эмүүд таны элгээр дамжин боловсруулагдаж байгаа учир хэрэглэхээсээ өмнө таны элгэнд аюулгүй эсэхийг шалгасны үндсэн дээр хэрэглэх нь зүйтэй. 
  • Будаг, будаг шингэлэгч, цавуу, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд, хумсны будаг, будаг арилгагч болон таны элгийг гэмтээж мэдэх химийн найрлагатай хорт бодис үнэрлэхээс зайлсхийх. 
  • Жимс жимсгэнэ, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд болон загас, өөхгүй мах, байцаа зэрэг эрүүл хоолны дэглэм баримтлах. Цэцэгт байцааны төрөл тэр дундаа байцаа, брокколи, цэцэгт байцаанууд нь орчны химийн бодисуудаас элгийг хамгаалдаг. 
  • Түүхий эсвэл шүүрхий нялцгай биетэн (хясаа, дун, эмгэм хумс г.м) хэрэглэхгүй байх. Учир нь эдгээр нь Vibro vulnifivus хэмээх маш хортой элгийг гэмтээх бактераар халдварласан байх магадлал өндөртэй.
  • Түүнчлэн самар, эрдэнэшиш, үр тариа, газрын самар, сорго, будаа зэргийг хэрэглэхээсээ өмнө хөгцөрсөн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хөгц нь чийглэг эсвэл буруу битүүмжлэлээс шалтгаалан үүсдэг. Хэрвээ хүнсний бүтээгдэхүүн хөгцөрсөн байвал энэ нь "aflatixin" хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч бактераар бохирдсон байх магадлалтай.
  • Хамгийн гол нь аль болох стрессгүй байж, эрүүл хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хангалттай амрах нь чухал. 
  • Таны идэж, ууж, амьсгалж, арьсандаа түрхэж буй бүхэн элгээр шүүгддэгийг байнга санаж явахад илүүдэхгүй. Тиймээс өөрийн элэг болон эрүүл мэндээ хамгаал!


Гепатит Б вирустай тохиолдолд цусаа хандивлаж болох уу?
Үгүй. Цусны төв гепатит Б-ээр халдварласан болон хурц халдвараас эдгэсэн цусыг хүлээж авдаггүй.

Living with Hepatitis B

Will I recover from a hepatitis B infection?
Most healthy adults who are newly infected will recover without any problems. But babies and young children may not be able to successfully get rid of the virus.

  • Adults – 90% of healthy adults will get rid of the virus and recover without any problems; 10% will develop chronic hepatitis B. 
  • Young Children – Up to 50% of young children between 1 and 5 years who are infected will develop a chronic hepatitis B infection.
  • Infants – 90% will become chronically infected; only 10% will be able to get rid of the virus.


What is the difference between an "acute" and a "chronic" hepatitis B infection?
A hepatitis B infection is considered to be “acute” during the first 6 months after being exposed to the virus. This is the average amount of time it takes to recover from a hepatitis B infection.

If you still test positive for the hepatitis B virus (HBsAg+) after 6 months, you are considered to have a "chronic" hepatitis B infection, which can last a lifetime.


Will I become sick if I have acute hepatitis B?
Hepatitis B is considered a "silent infection” because it often does not cause any symptoms. Most people feel healthy and do not know they have been infected, which means they can unknowingly pass the virus on to others. Other people may have mild symptoms such as fever, fatigue, joint or muscle pain, or loss of appetite that are mistaken for the flu.

Less common but more serious symptoms include severe nausea and vomiting, yellow eyes and skin (called “jaundice”), and a swollen stomach - these symptoms require immediate medical attention and a person may need to be hospitalized.


How will I know when I have recovered from an "acute" hepatitis B infection?
Once your doctor has confirmed through a blood test that you have gotten rid of the virus from your body and developed the protective antibodies (HBsAb+), you will be protected from any future hepatitis B infection and are no longer contagious to others.


What should I do if I am diagnosed with chronic hepatitis B?
If you test positive for the hepatitis B virus for longer than 6 months, this indicates that you have a chronic hepatitis B infection. You should make an appointment with a hepatologist (liver specialist), gastroenterologist, or family doctor who is familiar with hepatitis B. The doctor will order blood tests and possibly a liver ultrasound to evaluate how active the hepatitis B virus is in your body, and to monitor the health of your liver. Your doctor will probably want to see you at least once or twice a year to monitor your hepatitis B and determine if you would benefit from treatment.

All chronically infected people should be seen by their doctor at least once a year (or more frequently) for regular medical follow-up care, whether they start treatment or not. Even if the virus is in a less active phase with little or no damage occurring, this can change with time, which is why regular monitoring is so important.

Most people chronically infected with hepatitis B can expect to live long, healthy lives. Once you are diagnosed with chronic hepatitis B, the virus may stay in your blood and liver for a lifetime. It is important to know that you can pass the virus along to others, even if you don’t feel sick. This is why it’s so important that you make sure that all close household contacts and sex partners are vaccinated against hepatitis B.


What tests will be used to monitor my hepatitis B?

Common tests used by doctors to monitor your hepatitis B include the hepatitis B blood panel, liver function tests (ALT, AST), hepatitis B e-Antigen (HBeAg), hepatitis B e-Antibody (HBeAb), hepatitis B DNA quantification (viral load), and an imaging study of the liver (ultrasound, FibroScan [Transient Elastography] or CT scan).

Is there a cure for chronic hepatitis B?
Right now, there is no cure for chronic hepatitis B, but the good news is there are treatments that can help slow the progression of liver disease in chronically infected persons by slowing down the virus. If there is less hepatitis B virus being produced, then there is less damage being done to the liver. Sometimes these drugs can even get rid of the virus, although this is not common.

With all of the new exciting research, there is great hope that a cure will be found for chronic hepatitis B in the near future. Visit our Drug Watch for a list of other promising drugs in development.


Are there any approved drugs to treat chronic hepatitis B?
Current treatments for hepatitis B fall into two general categories, antivirals and immune modulators:

Antiviral Drugs - These are drugs that slow down or stop the hepatitis B virus, which reduces the inflammation and damage to the liver. These are taken as a pill once a day for at least 1 year, usually longer. There are 6 U.S. FDA approved antivirals, but only three first-line antivirals are recommended treatments: tenofovir disoproxil (Viread/TDF), tenofovir alafenamide (Vemlidy/TAF) and Entecavir (Baraclude). First-line antivirals are recommended because they are safer and most effective. They also have a better resistance profile than older antivirals, which means that when they are taken as prescribed, there is less chance of mutation and resistance. Building resistance makes it harder to treat and control the virus.

Immunomodulator Drugs - These are drugs that boost the immune system to help control the hepatitis B virus. They are given as injections over 6 months to 1 year. The most commonly prescribed include interferon alfa-2b (Intron A) and pegylated interferon (Pegasys). This is the only recommended treatment for patients coinfected with hepatitis delta.

Do these drugs provide a “cure” for chronic hepatitis B?

Although they do not provide a complete cure, current medications will slow down the virus and decrease the risk of more serious liver disease later in life. This results in patients feeling better within a few months because liver damage from the virus is slowed down, or even reversed in some cases, when taken long-term. Antivirals are not meant to be stopped and started, which is why a thorough evaluation by a knowledgeable doctor is so important before beginning treatment for chronic HBV.


If I have a chronic hepatitis B infection, should I be on medication?
It is important to understand that not every person with chronic hepatitis B needs to be on medication. You should talk to your doctor about whether you are a good candidate for drug therapy. Whether you and your doctor decide you should start treatment or not, you should be seen regularly by a liver specialist or a doctor knowledgeable about hepatitis B.


Is it safe to take herbal remedies or supplements for my hepatitis B infection?
Many people are interested in using herbal remedies or supplements to boost their immune systems and help their livers. The problem is that there is no regulation of companies manufacturing these produces, which means there is no rigorous testing for safety or purity. So, the quality of the herbal remedy or vitamin supplement may be different from bottle to bottle. Also, some herbal remedies could interfere with your prescription drugs for hepatitis B or other conditions; some can even actually damage your liver. These herbal remedies will not cure a chronic hepatitis B infection.

There are many companies that make false promises on the Internet and through social media about their products. Online claims and patient testimonials on Facebook are fake and are used to trick people into buying expensive herbal remedies and supplements. Remember, if it sounds too good to be true, then it’s probably not true.

Below are reliable sources of information about herbs and alternative medicines. This information is based on scientific evidence, not false promises. Check whether the active ingredients in your herbal remedies or supplements are real and safe for your liver. The most important thing is to protect your liver from any additional injury or harm.


What healthy liver tips are there for those living with chronic hepatitis B?
People living with chronic hepatitis B infection may or may not need drug treatment. But there are many other things patients can do to protect their liver and improve their health. Below is our list of the top 10 healthy choices that can be started today!

  • Schedule regular visits with your liver specialist or health care provider to stay on top of your health and the health of your liver.
  • Get the Hepatitis A vaccine to protect yourself from another virus that attacks the liver.
  • Avoid drinking alcohol and smoking since both will hurt your liver, which is already being injured by the hepatitis B virus.
  • Talk to your provider before starting any herbal remedies or vitamin supplements because some could interfere with your prescribed hepatitis B drugs or even damage your liver.
  • Check with your pharmacist about any over-the-counter drugs (e.g. acetaminophen, paracetamol) or non-hepatitis B prescription drugs before taking them to make sure they are safe for your liver since many of these drugs are processed through your liver. 
  • Avoid inhaling fumes from paint, paint thinners, glue, household cleaning products, nail polish removers, and other potentially toxic chemicals that could damage your liver. 
  • Eat a healthy diet of fruit, whole grains, fish and lean meats, and lot of vegetables. “Cruciferous vegetables” in particular -- cabbage, broccoli, cauliflower -- have been shown to help protect the liver against environmental chemicals. 
  • Avoid eating raw or undercooked shellfish (e.g. clams, mussels, oysters, scallops) because they could be contaminated with bacteria called Vibrio vulnificus, which is very toxic to the liver and could cause a lot of damage.
  • Check for signs of mold on nuts, maize, corn, groundnut, sorghum, and millet before using these foods. Mold is more likely to be a problem if food is stored in damp conditions and not properly sealed. If there is mold, then the food could be contaminated by “aflatoxins,” which are a known risk factor for liver cancer.
  • Reduce your stress levels by eating healthy foods, exercising regularly, and getting plenty of rest.

Keep in mind everything you eat, drink, breathe, or absorb through the skin is eventually filtered by the liver. So, protect your liver and your health!


Can I donate blood if I have hepatitis B?
No. The blood bank will not accept any blood that has been exposed to hepatitis B, even if you have recovered from an acute infection.