Гепатит Б Сангийн вэб хуудасны Монгол хэл дээрх хувилбарт тавтай морилно уу
Гепатит Б нь чимээгүй өвчин учир ихэнх хүмүүс халдвар авснаа ч мэддэггүй. Энэхүү вэб хуудас нь гепатит Б-ээс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх талаарх мэдээллийг өгөхөд чиглэсэн. Танаас өөрийн найз нөхөд, гэр бүл болон бусад дотны хүмүүстэйгээ уг мэдээллийг хуваалцахыг хүсье. Гепатит Б вирусын талаар зарим зайлшгүй мэдэх ёстой зүйлс:
- Гепатит Б вирус нь удамшдаггүй харин вирусаар үүсгэгддэг.
- Гепатит Б вирусаас бүхий л амьдралын тань турш хамгаалах вакцин байдаг.
- Энгийн цусны шинжилгээгээр гепатит Б вирусыг оношилж болно.
- Эмчилгээний аргачлалууд байдаг.
Гепатит Б бол дэлхий нийтийн өвчин
Гепатит Б нь аль ч насны ямар ч хүнд гарал угсаа хамааралгүй халдварлаж болно. Гэвч Ази, Африк болон Өмнөд Америкийн зарим хэсгүүд, Зүүн Европ, Ойрхи Дорнодын улс орнуудад нийтлэг ажиглагддаг бөгөөд халдварлах магадлал ч өндөр байдаг. Түүнчлэн Гепатит Б нь өөрөө болон эцэг эх нь тус бүс нутгуудад төрсөн Америкчуудын дунд нийтлэг ажиглагддаг.
Дэлхий дахинд гепатит Б халдвар авсан олон сая хүмүүс байдаг боловч тэдний ихэнх нь халдвар авснаа мэддэггүй. Тэдэнд ямарваа нэгэн халдварын шинж тэмдэг илэрдэггүй, гэсэн хэдий ч зайлшгүй мэдэх ёстой олон зүйл байдаг. Гепатит Б-г оношлуулснаар та амьдралаа аварч чадна. Хэрвээ та гепатит Б вирустай гэдгээ мэдэж байвал та өөрийн элгийг эрүүл байлгах амьдралын хэв маягийг сонгож болох ба эмчид үзүүлж вирус таны элгийг гэмтээхээс сэргийлэх боломжтой.
Гепатит Б Сан нь үндэсний ашгийн бус байгууллага бөгөөд судалгаа шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол болон зөвлөгөө мэдээллээр дамжуулан дэлхий дахинаа гепатит Б-ээр халдварласан олон сая хүмүүсийн амьдрах чадварыг дээшлүүлэх, эмчлэх арга замыг хайхад нь туслахад чиглэсэн байгууллага юм.
Тайлбар: Тус вэбсайтын мэдээллүүд нь зөвхөн эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой. Гепатит Б Сан нь эрүүл мэндийн байгууллага биш болно. Та өөрийн эрүүл мэнд болон эмчилгээний талаар эмчтэйгээ зөвлөлдөж зөвлөгөө авна уу.
Welcome to the Mongolian Chapter of the Hepatitis B Foundation Website
Hepatitis B is known as a silent disease, and most people don’t even know they are infected. This website contains information about preventing, diagnosing and managing hepatitis B. We encourage you to share this information with your friends, family and others in your community. Here are some important things to remember about hepatitis B:
- Hepatitis B is not inherited - it is caused by a virus.
- There is a safe vaccine which will protect you from hepatitis B for life.
- There is a simple blood test to diagnose hepatitis B.
- There are treatment options.
Hepatitis B is a Global Disease
Hepatitis B can infect any person of any age or ethnicity, but people from parts of the world where hepatitis B is common, such as Asia, parts of Africa and South America, Eastern Europe, and the Middle East, are at much higher risk for getting infected. Hepatitis B is also common among Americans who were born (or whose parents were born) in these regions.
There are hundreds of millions of people worldwide who have hepatitis B. Most people don’t even know they are infected, and don’t have symptoms – but there are many important things you should know. Getting tested for hepatitis B can save your life. If you know you have hepatitis B, you can make lifestyle choices to keep your liver healthy and you can see a doctor to help manage the virus and prevent liver damage.
The Hepatitis B Foundation is a national nonprofit organization dedicated to finding a cure and helping to improve the quality of life for all those affected by hepatitis B worldwide through research, education and patient advocacy.
Disclaimer: The information that is provided on this website is for educational purposes only. The Hepatitis B Foundation is not a medical organization. Please talk to your doctor or a qualified health care provider for personal medical care and advice.