Hepatitis B Foundation

Монгол хэлний бүлэгт байгаа мэдээллийг PDF хувилбараар Англи хэл дээр харах эсвэл хэвлэх бол “үзэх” гэсэн товчийг дарна уу. (Аdobe Acrobat Reader шаардлагатай).
ҮЗЭХ

Хэрэв Adobe Аcrobat Reader байхгүй бол энд дарж үнэгүй татаж авч болно.

To view or print the entire Mongolian Chapter in English, as a single document click here

If you do not have Adobe Acrobat Reader, download it here for free.

print this page in Mongolian acrobat document
print this page in English acrobat document

ЭЛЭГНИЙ АРХАГ ГЕПАТИТ Б-ТЭЙ АЖ ТӨРӨХ НЬ

Эмч маань намайг гепатит Б-гийн “архаг тээгч” гэвэл үүнийг юу гэж ойлгох вэ?

Миний бие өвдөхгүй байсан ч гэсэн би “архаг тээгч” байж болох уу?

Хэрэв би “архаг тээгч” бол вакцин хийлгэвэл нэмэр болох уу?

Хэрэв би “архаг тээгч” бол би урт наслахгүй гэсэн үг үү?

Гепатит Б вирусны архаг үрэвслийн улмаас элэгний ямар ноцтой өвчин үүсч болох вэ?

Элэгний архаг гепатит Б өвчинг бүрмөсөн эдгээх арга байдаг уу?

Би өөрийгөө эрүүл саруул байлгахын тулд өөр юу хийж болох вэ?

Хэрэв би элэгний гепатит Б вирусны архаг үрэвсэлтэй бол миний ирээдүй ямар харагдахыг хэлж өгнө үү?

Эмч маань намайг гепатит Б-гийн “архаг тээгч” гэвэл үүнийг юу гэж ойлгох вэ?

Анх удаа гепатит Б-гийн халдвар авсан насанд хүрэгчид ихэвчлэн зургаан сарын дараа вирусаас ангижирч чаддаг. Хэрэв зургаан сарын дараа цусанд тань вирус дахиад илэрвэл таныг гепатит Б-гийн “архаг тээгч” гэж оношилж болно. Энэ нь та бусдад вирус тараах боломжтой гэсэн үг. Мөн хожим таны элэг хүндээр өвчлөх магадлал өндөртэй гэж ойлгож болно. Хэрэв та жирэмсэн эмэгтэй бол хүүхдэдээ вирус дамжуулах боломжтой юм. Гэхдээ шинээр мэндэлсэн хүүхдэдээ төрсөнөөс нь хойш 12 цагийн дотор Гепатит Б вирусны вакцин болон Гепатит Б-гийн дархлaлын бөөмлүүр хийлгэж чадвал та хүүхдээ энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Back to Top

Миний бие өвдөхгүй байсан ч гэсэн би “архаг тээгч” байж болох уу?

Хэдийгээр вирус биенд нь байгаа ч гепатит Б-гийн ихэнх архаг тээгчдэд өвчин зовиур мэдэгдэггүй. Тэд олон жилийн хугацаанд элэгний үрэвсэлт өвчтэйгээ огт гадарлахгүй явж болно. Ийм учраас гепатит Б-г “чимээгүй өвчин” гэж нэрлэдэг. Архаг үрэвсэлтэй хүмүүсийн хувьд вирус элгэнд байрлаж, элгийг удаан хугацааны турш байнга довтлон гэмтээсээр байдаг. Танд зовиур илэрч, бие тань муудаж эмчид үзүүлэх үед таны элэг аль хэдийн хүндээр өвчилсөн байж болох юм. Тиймээс биеэ өвдөхийг хүлээлгүйгээр эртхэн шинжилгээ өгөх нь зүйтэй.

Back to Top

Хэрэв би “архаг тээгч” бол вакцин хийлгэвэл нэмэр болох уу?

Харамсалтай нь “архаг тээгч” нарын хувьд гепатит Б-гийн вакцин хийлгэсэн ч үр дүнгээ өгөхгүй. Та аль хэдийн гепатит Б-гийн халдвар авсан учир вакцин танд тус нэмэр болохгүй. Гэхдээ халдвар аваагүй ойр дотны хүмүүс тань вакцин хийлгэвэл тэд өөрсдийгөө энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Тантай нэг дор амьдардаг хүмүүс ялангуяа нялx хүүхдүүд болон хүүхдүүдийг вакцинд хамрагдуулахад та чухалчилж анхаараарай.

Back to Top

Хэрэв би “архаг тээгч” бол би урт наслахгүй гэсэн үг үү?

Гепатит Б-гийн халдвартай архаг тээгчид урт удаан амьдрах боломжтой. Гепатит Б вирусны үрэвсэлтэй олон архаг тээгчид хэдэн арван жилээр ямар нэгэн өвчин зовиургүй амьдардаг. Гэхдээ тээгч бүрийн хувьд хожим элэг нь хүндээр өвчлөх эрсдэл өндөр байдаг. Таны бие өвдөж ямар нэгэн зовиур мэдэгдсэн ч, мэдэгдээгүй ч гепатит Б таны элгийг гэмтээж чадна. Тиймээс сайн эмч олж, өөрийгөө үзүүлэн, эмчийн байнгын хяналтанд байж, элгээ анхаарч байх нь маш чухал юм.

Back to Top

Гепатит Б вирусны архаг үрэвслийн улмаас элэгний ямар ноцтой өвчин үүсч болох вэ?

Зарим үед архаг гепатит Б-гээс элэгний хатуурал буюу “цирроз” эсвэл “элэгний хавдар” үүсдэг. Гепатит Б вирус элгийг гэмтээсний улмаас дээрх өвчингүүд үүсч улмаар амь насанд ч хүрч болох юм. Вирусны эсрэг тэмцсэний үр дүнд элэг хатуурахыг “цирроз” гэдэг. Вирусны байнгын дайралтаас хамгаалахын тулд элэг өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж байдаг ба үүний үр дүнд сорвитой эд эс үүсдэг. Сорвижсон эд эс элгийг хатуу болгож, улмаар элэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй доголдож эхэлдэг байна. Харин эрүүл хүний элэг зөөлөн, уян хатан байдаг. Хавдар үүсэх нь элэгний хатуурлаас арай цөөн тохиолддог ч амь насанд илүү халтай байдаг.

Элэгний хатуурал, хавдараар өвчилсөн тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Аль аль өвчний хувьд эрт оношлуулах явдал чухал ач холбогдолтой. Эдгээр элэгний өвчнүүдийг эмээр эмчлэхээс гадна зарим тохиолдолд өвчтөний амь насыг аврахын тулд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг.

Back to Top

Элэгний архаг гепатит Б өвчинг бүрмөсөн эдгээх арга байдаг уу?

Элэгний өвчний идэвхжил өндөртэй архаг тээгч нарт зориулсан үр дүн сайтай хэд хэдэн эмчилгээний сонголтууд бий. Танд эмчилгээ хийлгэх шаардлага байгаа эсэхийг эмчээсээ лавлаарай. Эмийн эмчилгээг халдвартай хүн бүр хийлгэх шаардлагагүй юм. АНУ-д хийгдэж байгаа батлагдсан эмийн эмчилгээнүүдийг дурьдвал:

  1. Интерферон алфа (тариагаар)
  2. Пегилэйтэд интерферон (тариагаар)
  3. Ламивудин (уухаар)
  4. Адефовир (уухаар)
  5. Энтекавир (уухаар)
  6. Тэлбивудин (уухаар)
  7. Тенофовир (уухаар)

Эмчилгээ хийлгэж байгаа эсэхээс үл хамааран архаг гепатит Б-гийн халдвартай хүн бүр жилдээ дор хаяж нэг удаа (шаардлагатай бол нэгээс олон удаа) эмчид үзүүлж байх нь маш чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

Back to Top

Би өөрийгөө эрүүл саруул байлгахын тулд өөр юу хийж болох вэ?

Таны хийх хамгийн чухал зүйлсийн нэг бол элгээ хамгаалахад та өөрөө идэвхтэй оролцож туслах явдал юм. Танд ямар нэгэн өвчин зовиур мэдэгдэхгүй байсан ч вирус таныг элгийг гэмтээж чадна. Тиймээс та элгээ сайн асарч хамгаалах хэрэгтэй. Энэ мөчөөс эхлээд хийж болох зүйлсийн богино жагсаалтыг бид танилцуулж байна. Энд жагсаалтанд ороогүй өөр олон зүйл байгаа. Тиймээс элгээ эрүүл байлгахын тулд та яах хэрэгтэй талаар эмчтэйгээ сайн ярилцаарай!

  1. Гепатит Б-гийн тухай өргөн мэдлэгтэй сайн эмч олох хэрэгтэй. “Элэгний эмч” бол элэгний янз бүрийн өвчинг судалдаг нарийн мэргэжилтэн юм. Тэд ихэвчлэн гепатит Б-г оношлох, эмчлэх хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг судалсан байдаг. Гэхдээ сайн өрхийн эмч ч элэгний эмчээс дутахааргүй байж болох юм.
  2. Элэгний эмч эсвэл өрхийн эмчийн байнгын хяналтанд байж биеэ үзүүлж байх хэрэгтэй. Эмчээсээ асуух зүйлээ санаа зоволтгүйгээр сайн асууж байгаарай! Ирээдүйд тохиолдож болох тааламжгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд та хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг олж авч, сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
  3. Архи дарс уухаас зайлсхий. Ядаж л уух архи дарсныхаа хэмжээг хязгаарла. Анагаахын олон судалгаагаар архи болон согтууруулах ундаа уух нь элгэнд ихээхэн хортой болох нь нотлогдсон байдаг. Мөн болж өгвөл тамхи татахаас зайлсхий эсвэл бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Учир нь тамхи татах ч бас элгэнд их хортойгоор нөлөөлдөг.
  4. Хэрэв та жирэмсэн эмэгтэй бол эмчдээ архаг гепатит Б-тэй гэдгээ хэлээрэй. Та хүүхдээ төрүүлэхээсээ өмнө эмч гепатит Б-гийн эсрэг вакциныг урьдчилан захиалсан эсэхийг бататгаж мэдэх хэрэгтэй. Мөн төрөх тасагт дөнгөж төрсөн хүүхдэд тань вакцин хийсэн байх хэрэгтэй. Таны хүүхэд төрсөнөөсөө хойш 12 цагийн дотор гепатит Б-гийн вакцины эхний тунг хүртсэнээр та хүүхдээ элэгний архаг үрэвсэлээс урьдчилан сэргийлж чадах тул эхний тунг цагт нь багтааж хийлгүүлэх явдал маш чухал гэдгийг анхаарна уу.
  5. Хэдийгээр архаг гепатит Б-тэй хүмүүст зориулсан тусгай хоолны дэглэм гэж байхгүй ч та жимс, ногоо ахиухан идэж, өөх тосыг хязгаарлаж, ус их уухыг хичээгээрэй.
  6. Янз бүрийн эмийн ургамал, амин дэм, хоолны нарийн дэглэм мөрдөхдөө болгоомжтой хандана уу. Зарим эмийн ургамал элгэнд тустай байж болох ч зарим нь харин элгэнд муугаар нөлөөлдөг. Бас зарим тохиолдолд эмийн ургамал хэрэглэх нь таны хийлгэж байгаа эмчилгээний үр дүнд саад учруулж болох юм. Тиймээс ирээдүйд гарч болох таагүй явдлаас сэргийлэхийн тулд та ямар ургамал хэрэглэж байгаа, хэрэглэх хүсэлтэй байгаагаа эмчдээ хэлж зөвлөлдөх хэрэгтэй.
  7. Ойр дотны хүмүүсийнхээ гепатит Б-гийн шинжилгээг өгүүлж, вакциныг нь хийлгүүлээрэй.
  8. Та бусдад халдвар тараахаас болгоомжлоорой. Цус агуулж болох сахлын хутга, ээмэг, шүдний сойз зэргээ бусадтай дундаа хэрэглэхээс зайлсхийж бай. Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж, аюулгүй сэкс зуршлыг мөрдөх нь чухал. Хориглосон гудамжны эмийн бодис хэрэглэхээс зайлсхий.

Back to Top

Хэрэв би элэгний гепатит Б вирусны архаг үрэвсэлтэй бол миний ирээдүй ямар харагдахыг хэлж өгнө үү?

Аз болоход гепатит Б нь удаан үрждэг вирус юм. Одоо гэхээсээ илүүтэй хожмын амьдралд тань ямар нэгэн асуудал үүсч болзошгүй. Мэдээ мэдээлэл ихтэй, эрт оношлох аргатай, байнгын эмчийн хяналтанд байх боломжтой, олон эм эмчилгээтэй өнөө цагт халдвар авсан хүнд сонголтууд байна. Орчин цагт олон архаг тээгчдийн хувьд урт удаан амьдрах боломж бий. Нэмж хэлэхэд эрдэмтэн судлаачид энэхүү аюулт өвчинг эдгээх арга замыг олоход ахиц дэвшил гаргасаар байна. Дэлхий дээрх 400 сая архаг тээгчдийн хувьд ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна.

Back to Top

 

Living with Hepatitis B

What does it mean if my doctor tells me I'm a "chronic carrier" of hepatitis B?

If I don't feel sick, can I still be a "chronic carrier"?

Should I get the vaccine if I am a chronic carrier?

If I am a "chronic carrier", does it mean that I won't live a long life?

What serious liver diseases can result from chronic hepatitis B?

Is there a cure for chronic hepatitis B?

What other things can I do to keep myself healthy?

What does my future look like if I have chronic hepatitis B?

What does it mean if my doctor tells me I'm a "chronic carrier" of hepatitis B?

Adults infected with hepatitis B for the first time are usually able to get rid of the virus after six months. If the virus remains in your blood after six months, then you can be diagnosed as a "chronic carrier" of hepatitis B. This means you can pass the virus on to others. You are also at greater risk for developing serious liver disease later in life. If you are a pregnant woman, you can also pass the virus on to your newborn baby. But this can be prevented if the newborn receives the HBV vaccine and HBIG within the first 12 hours of life.

Back to Top

If I don't feel sick, can I still be a "chronic carrier"?

Many chronic carriers of hepatitis B feel healthy and strong even though the virus is in their bodies. They can be infected for a long time and not even know it. That is why hepatitis B is called a "silent infection". With a chronic infection, the virus stays in your liver and continues to attack and injure your liver for a long period of time. By the time you feel sick enough to see a doctor, you could already have serious liver disease. So make sure you get tested before you feel sick.

Back to Top

Should I get the vaccine if I am a chronic carrier?

Unfortunately, the hepatitis B vaccine is too late for chronic carriers. It will not help you since you already have hepatitis B. But the vaccine can protect your loved ones. Make sure those who live in close contact with you, including babies and children are vaccinated.

Back to Top

If I am a "chronic carrier", does it mean that I won't live a long life?

People with chronic hepatitis B can live a long healthy life. Many chronic carriers can live with hepatitis B for years, even decades, without any symptoms. However every carrier lives with a greater risk of developing more serious liver disease. Chronic hepatitis B can injure your liver, whether you feel sick or not. This is why it is important to find a good doctor, get regular check-ups, and take good care of your liver.

Back to Top

What serious liver diseases can result from chronic hepatitis B?

Chronic hepatitis B can sometimes lead to "cirrhosis" or "liver cancer". These diseases occur due to liver damage from the hepatitis B virus and can be life-shortening. In "cirrhosis", the liver becomes hardened from fighting the virus. As the liver tries to repair itself from constant attacks by the virus, scar tissue is created. This scar tissue makes the liver hard which makes it unable to work normally. A healthy liver is soft and flexible. Liver cancer is less common but is more immediately life-threatening.

Both cirrhosis and liver cancer require expert medical attention. Early diagnosis of both diseases is very important. Treatment options for these serious liver diseases can include medications and sometimes even a liver transplant to help extend one's life.

Back to Top

Is there a cure for chronic hepatitis B?

The good news for chronic carriers is that there are several effective treatments available for those with signs of active liver disease who may benefit the most from treatment. Be sure to talk to your doctor about whether treatment is right for you. Not everyone needs to start drug therapy.

  • Interferon alpha (injectable drug)
  • Pegylated interferon (injectable drug)
  • Lamivudine (oral drug)
  • Adefovir (oral drug)
  • Entecavir (oral drug)
  • Telbivudine (oral drug)
  • Tenofovir (oral drug)

It is very important that all people who have chronic hepatitis B see their doctor at least once year (or more, if needed), whether they decide to start treatment or not.

Back to Top

What other things can I do to keep myself healthy?

One of the most important things you can do is to help protect your liver. Even if you don't feel sick, the virus can still damage your liver. So take good care of your liver. We have included a short list of simple things you can do right now. But there are many other things you can do, so be sure to talk to your doctor about other ways you can help keep your liver healthy and strong!

  1. Make sure you find a good doctor who is knowledgeable about hepatitis B. A "liver specialist" is a doctor who specializes in liver disease. They usually have the most current information about hepatitis B testing and treatments. But a family doctor may be just as good.
  2. Get regular medical check-ups with your liver specialist or family doctor. Ask a lot of questions! You need the best information and medical care possible to avoid future problems.
  3. Avoid alcohol or strictly limit the amount of alcohol you drink. Medical studies show that alcohol is very damaging to the liver. Avoid smoking or Stop smoking because this is also very harmful to the liver.
  4. If you are a pregnant woman, tell your doctor that you have chronic hepatitis B. Make sure your doctor orders the hepatitis B vaccine in advance. Make sure your newborn baby is vaccinated in the delivery room. This is very important because your baby must get the first dose of hepatitis B vaccine within the first 12 hours of life to prevent a chronic infection.
  5. Although there is no specific diet for chronic hepatitis B, try to eat lots of fresh fruits and vegetables, limit fat and junk foods, and drink plenty of water.
  6. Be very careful about trying herbs, vitamins, or fad diets. Some herbs may be helpful, but some herbs or fad diets can hurt your liver. Sometimes they can even interfere with your medical treatments. Be sure to talk to your doctor about what herbs you want to try or what you are already taking to avoid any potential problems.
  7. Have your loves ones tested for hepatitis B. Make sure they get vaccinated.
  8. Avoid spreading your blood to others. Don't share sharp objects like razors, earrings, or toothbrushes. Use condoms and follow safe sex practices. Avoid illegal street drugs.

Back to Top

What does my future look like if I have chronic hepatitis B?

Fortunately, hepatitis B is a slow-growing virus. If problems arise, it can be later in life. This is good news because with better education, early testing, regular medical attention, and new treatment options, there is so much more to offer. Many chronic carriers can now expect to live long and healthy lives. In addition, researchers are making progress in finding a cure -- for the 400 million chronic carriers worldwide the future looks very bright!

Back to Top


Disclaimer: The information that is provided on this website is for educational purposes only. The Hepatitis B Foundation is not a medical organization. Please talk to your doctor or a qualified health care provider for personal medical care and advice.