Гепатит Б сангийн вэбсайтны Монгол хэлний бүлэгт тавтай морилно уу!
Дэлхий дээр Б вирусны гаралтай элэгний архаг үрэвсэлтэй 400 мянга гаруй хүн байдаг гэсэн тооцоо бий. Эдгээр хүмүүсийн ихэнх нь халдвар авсанаа огт мэддэггүй. Гепатит Б буюу Б вирусны гаралтай элэгний үрэвслийн талаар мэдүүштэй хэд хэдэн чухал баримтууд бий. Энэхүү мэдээллийг гэр бүл, найз нөхөд болон хамт олонтойгоо хуваалцана уу.
- Гепатит Б-г үүсгэгч нь элэгний үрэвслийн Б вирус юм.
- Энэ өвчнөөс хамгаалах аюулгүй вакцин байдаг.
- Гепатит Б-гийн халдвар авсан эсэхийг тодорхойлох энгийн цусны шинжилгээ байдаг.
- Эмчилгээний сонголтууд бий.
Гепатит Б сан нь АНУ дахь ашгийн бус үндэсний байгууллага бөгөөд судалгаа хийх, боловсрол олгох болон өвчтөний эрх ашгийг хамгаалах замаар гепатит Б вирусны халдвар авсан дэлхий даяарх олон мянган хүнд амьдралын чанарыг нь сайжруулахад туслах, энэхүү өвчнийг эдгээх аргыг олоход үйл ажиллагаагаа чиглүүлэн явууулдаг.
Татгалзал: Энэхүү сайт дээр тавигдсан зүйлс зөвхөн бусдад мэдээлэл олгох зорилготой болно. Гепатит Б сан бол эрүүл мэндийн байгууллага биш. Хувийнхаа эрүүл мэндийн асуудлаар ярилцах, зөвлөгөө авах хэрэгтэй бол та эмчид хандана уу.