Hepatitis B Foundation

Монгол хэлний бүлэгт байгаа мэдээллийг PDF хувилбараар Англи хэл дээр харах эсвэл хэвлэх бол “үзэх” гэсэн товчийг дарна уу. (Аdobe Acrobat Reader шаардлагатай).
ҮЗЭХ

Хэрэв Adobe Аcrobat Reader байхгүй бол энд дарж үнэгүй татаж авч болно.

To view or print the entire Mongolian Chapter in English, as a single document click here

If you do not have Adobe Acrobat Reader, download it here for free.

print this page in Mongolian acrobat document
print this page in English acrobat document

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Гепатит Б гэж юу вэ?

Хэдэн хүн халдвартай вэ?

Гепатит Б дэлхий дээр хаагуур хамгийн их тархацтай вэ?

Яагаад гепатит Б-г аюултай өвчинд тооцдог вэ?

Гепатит Б яаж халдварладаг вэ?

Ямар хүмүүс гепатит Б-гийн халдвар авах эрсдэл өндөртэй вэ?

Гепатит Б-гээс урьдчилан сэргийлэх вакцин бий юу?

Гепатит Б-гийн халдвар авбал ямар зовиур, шинж тэмдэг илрэх вэ?

Гепатит Б-г илрүүлэх цусны шинжилгээ байдаг уу?

Гепатит Б-гийн халдвар авсан тохиолдолд энэ өвчнөөс бүрэн эдгэрэх боломжтой юу?

Хаана шинжилгээ өгч, вакцин хийлгэж болох вэ?

Гепатит Б-гийн архаг үрэвсэлтэй хүнд зориулсан эмчилгээ бий юу?

Гепатит Б гэж юу вэ?

Гепатит Б нь элэгний хатуурал, хавдарт хүргэж болзошгүй дэлхий дээрх хамгийн түгээмэл элэгний халдварт өвчин юм. Энэ өвчинг үүсгэгч нь гепатит Б вирус бөгөөд уг вирус элгийг довтолж гэмтээдэг байна. Халдвартай цус, хамгаалалтгүй бэлгийн харьцаа, дундаа болон дахин хэрэглэсэн зүү тариур, төрөх үед халдвартай эхээс үрд дамжих замаар вирус тархдаг. Халдвар авсан ихэнх насанд хүрэгчид вирусаас хялбархан ангижирч чаддаг бол хүүхэд, нялхасын хувьд дийлэнх нь вирусаас салж чадалгүй улмаар гепатит Б вирусны архаг үрэвсэлтэй болдог байна.

Сайн мэдээ дуулгахад гепатит Б-гийн халдвартай эсэхийг тодорхойлох энгийн шинжилгээ, гепатит Б-гээс сэргийлэх аюулгүй вакцин, мөн элэгний өвчний идэвхжил өндөртэй архаг тээгч нарт тус болж мэдэх шинэ эмнүүд бий.

Back to Top

Хэдэн хүн халдвартай вэ?

Дэлхий дээр 2 тэрбум хүн (3 хүн тутмаас 1 нь) гепатит Б вирусны халдвар авсанаас 400 сая хүн Б вирусны “архаг тээгчид” болцгоосон байна. Энэ нь ДОX-ын халдвартай 47 сая, гепатит Ц вирусны архаг үрэвсэлтэй 170 сая хүнтэй харьцуулбал хамаагүй их тоо юм.

Гепатит Б дэлхий дээр хаагуур хамгийн их тархацтай вэ?

Гепатит Б нь Ази, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Африк болон Өмнөд Америкийн зарим орнуудад, Зүүн Европ болон Дундад Азид түгээмэл тархсан байдаг. Харин АНУ-д 20 хүн тутмаас 1 нь халдвартай ба ойролцоогоор 1.25 сая хүн Б вирусны архаг үрэвсэлтэй гэж тооцоолдог.

Back to Top

Яагаад гепатит Б-г аюултай өвчинд тооцдог вэ?

Гепатит Б “чимээгүй өвчин” учраас аюултай юм. Халдвар авсан ихэнх хүмүүс халдвартайгаа огт гадарладаггүй ба өвчлөл нь даамжиран архаг хэлбэрт шилжиж, улмаар элэгний хавдар үүсч эмчилгээ авахад дэндүү оройтсон хойно сая өвчний шинж тэмдэг илрэх нь элбэг. Гепатит Б вирусны архаг халдвартай дийлэнх хүмүүс элэгний үрэвсэлтэйгээ ерөөс мэддэггүй. Энэ нь Б вирус илчлэгдэхгүйгээр олон жилийн хугацаанд элгийг чимээгүй байнга довтлон гэмтээх боломжтой гэсэн үг. Элэгний хавдарын эхний шатанд хүртэл өвчтөнд ямар нэгэн ноцтой шинж тэмдэг, зовиур илрэхгүй байж болно. Харин хавдар даамжиран эмчилгээ авахаас нэгэнт оройтсон үед өвчний шинж тэмдэг илэрч эхлэх нь бий.

Дэлхий дээрх элэгний хавдарын 80% нь архаг гепатит Б-гээс үүсч байгаа нь энэхүү өвчинг улам аюултай болгож байгаа юм. Гепатит Б вирусны архаг халдвартай ихэнх хүмүүст ямар нэгэн зовиур мэдэгдэхгүй болохоор тэд өөрсдийгөө эрүүл саруулд тооцон эртхэн шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх арга замыг эрэлхийлдэггүй. Энэ нь эдгээр хүмүүс өөрсдөө ч мэдэлгүйгээр бусдад халдвар тараах бүрэн боломжтойг харуулж байна.

Back to Top

Гепатит Б яаж халдварладаг вэ?

Гепатит Б нь вирусаас үүсэлтэй халдварт өвчин ба цусаар дамжин тархдаг. Элэгний энэхүү үрэвсэлт өвчин нь нэг агаараар амьсгалах, халдвартай хүнд хүрэх, тэврэх, халдвартай хүн дэргэд чинь найтаалгах, ханиалгах, халдвартай хүний хүрсэн хаалганы бариул, жорлонгийн суултуурыг хэрэглэх зэрэг өдөр тутмын харьцаагаар дамжин халдварладаггүй. Вирус тархдаг хамгийн түгээмэл замууд гэвэл:

  • Халдвартай цус болон биеийн шингэнд шууд хүрэх
  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
  • Зүү тариурыг дундаа эсвэл дахин хэрэглэх (жишээ нь: хориглосон эмийн бодисны зүү тариурыг дундаа хэрэглэх; зүү тавиулах, шивээс хийлгэх, чих/биеэ цоолуулахад хэрэглэсэн, зохих ёсоор ариутгаагүй зүүг дахиж хэрэглэх)
  • Төрөлтийн үед халдвартай эхээс үрд дамжих (энэ нь Ази хүмүүсийн дунд халдвар тархдаг хамгийн түгээмэл арга юм)

Back to Top

Ямар хүмүүс гепатит Б-гийн халдвар авах эрсдэл өндөртэй вэ?

Хэдийгээр гепатит Б нь нас, арьсны өнгөөр ялгаварлахгүйгээр хэнд ч халдварлаж болох ч зарим хүмүүс халдвар авах эрсдэл ихтэй байдаг. Таны ажил, амьдралын хэв маяг, сонголтууд эсвэл халдвартай хүнтэй нэг гэрт амьдрах явдал нь халдвар авах магадлалыг ихэсгэж болох юм. Гепатит Б-гийн халдвар авах “эрсдэл өндөртэй” хүмүүсийг дурьдвал:

  • Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд
  • Халдвартай хүнтэй нэг гэрт хамт амьдарч байгаа хүмүүс. Үүнд нялx хүүхдүүд, хүүхдүүд мөн насанд хүрэгчид багтана
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орогчид болон бэлгийн олон хамтрагчтай хүмүүс
  • Гомо эрчүүд
  • Цус, цусан бүтээгдэхүүнтэй харьцдаг эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнууд
  • Хориглосон гудамжны эмийн бодис хэрэглэгчид
  • Бөөрний задлуур хийлгэдэг, мөн цусны гоожимхой өвчтэй хүмүүс
  • Гепатит Б-гийн халдвар ихтэй улс орнуудад (Ази, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Африк болон Өмнөд Америкийн зарим орнууд, мөн Дундад Ази) амьдардаг хүмүүс
  • Гепатит Б-гийн тархац өндөртэй улс орнууд руу зорчидог ба тэндээс аялж ирэгсэд (дээр дурьдсан улс орнуудын жагсаалтыг харна уу)

Дээрх жагсаалт бүрэн гүйцэд биш гэдгийг анхааралдаа авна уу.

Back to Top

Гепатит Б-гээс урьдчилан сэргийлэх вакцин бий юу?

Тиймээ, гепатит Б вирусны эсрэг аюулгүй, үр дүн сайтай вакцин бий. Энэ нь анхны "хавдарын эсрэг вакцин” юм. Уг вакцин нь дэлхий дээрх элэгний хавдарын 80%-ийг үүсгэдэг Б вируснаас таныг хамгаалж чадна. Ердөө гуравхан тунгаас бүрдсэн вакцин хийлгээд та өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ энэ өвчнөөс насан туршдаа хамгаалж болно. Даруйхан эмчдээ үзүүлэн, цуврал вакцинаа хийлгэж эхлэхийг танд зөвлөе.

Back to Top

Гепатит Б-гийн халдвар авбал ямар зовиур, шинж тэмдэг илрэх вэ?

Халдвар авсан ч ямар нэгэн зовиур илрэхгүй байх тохиолдлууд элбэг учир гепатит Б-г “чимээгүй өвчин” гэж үздэг. Ихэнх хүмүүс халдвар авсанаа мэдэхгүй, өөрсдийгөө эрүүл гэж үздэг учир тэд өөрсдөө ч мэдэлгүйгээр бусдад вирус тараах боломжтой байдаг. Зарим хүмүүст халуурах, ядрах, үе мөч, булчингаар өвдөх, хоол идэх дур буурах зэрэг бага зэргийн шинж тэмдгүүд илэрдэг ба түүнийгээ ханиад томуу тусч гэж эндүүрэх нь бий.

Дотор муухайрах, бөөлжих, нүд шарлах (үүнийг “шарлана” гэж хэлдэг), гэдэс хөөж томрох зэрэг ноцтой шинж тэмдгүүд илрэх явдал цөөн тохиолддог. Ийм нөхцөлд даруйхан эмчид үзүүлэх хэрэгтэй ба улмаар эмнэлэгт хэвтэх шаардлага гарч болох юм.

Back to Top

Гепатит Б-г илрүүлэх цусны шинжилгээ байдаг уу?

Эмч эсвэл эрүүл мэндийн төвөөс танд захиалж болох гепатит Б-гийн энгийн цусны шинжилгээ байдаг. Энэ талаар та эмчээсээ лавлахад хангалттай. Зарим тохиолдолд эмч таны шинжилгээний хариуг бататгах зорилгоор эхний шинжилгээнээс хойш зургаан сарын дараа дахин шинжилгээ өгөхийг зөвлөж болох юм.

Back to Top

Гепатит Б-гийн халдвар авсан тохиолдолд энэ өвчнөөс бүрэн эдгэрэх боломжтой юу?

Энэхүү асуултын хариу нь та хэзээ (нялx байхдаа, хүүхэд насандаа эсвэл насанд хүрсэн хойноо) халдвар авсанаас шалтгаална. Халдвар авсан ихэнх насанд хүрэгчид ямар нэгэн асуудалгүйгээр эдгэрдэг бол нялx хүүхдүүд, хүүхдүүдийн дийлэнх нь гепатит Б вирусны архаг тээгч болдог байна.

  • Насанд хүрэгчид - 90% нь ямар нэгэн асуудалгүйгээр вирусаас ангижирч, 10% нь гепатит Б вирусны архаг тээгч болдог. Ховор тохиолдолд халдвар авсан хүн богино хугацаанд хүндээр өвчилж, амь насаа ч алдаж болзошгүй.
  • Хүүхдүүд - 40% нь ямар нэгэн асуудалгүйгээр вирусаас ангижирч, 60% нь гепатит Б вирусны архаг тээгч болдог.
  • Нялx хүүхдүүд - 90% нь найдвартай гепатит Б вирусны архаг тээгч болж, дөнгөж 10% нь вирусаас ангижрах магадлалтай байдаг.

Нялx хүүхдүүд болон хүүхдүүд гепатит Б-гийн халдвар авах эрсдэл өндөртэй байдаг тул АНУ-д 18 хүртэл насны бүх хүүхдүүдийг гепатит Б-гийн вакцинд хамрагдахыг зөвлөдөг.

Back to Top

Хаана шинжилгээ өгч, вакцин хийлгэж болох вэ?

Та гепатит Б-гийн цусны шинжилгээ өгөх, цуврал вакцинд хамрагдахыг хүсвэл өрхийн эмч, дүүргийнхээ эрүүл мэндийн газар, орон нутгийн эрүүл мэндийн клиникт хандаж болно.

Back to Top

Гепатит Б-гийн архаг үрэвсэлтэй хүнд зориулсан эмчилгээ бий юу?

Одооны байдлаар АНУ-д гепатит Б-гийн архаг үрэвсэлтэй хүмүүст 7 төрлийн батлагдсан эм эмчилгээ хийж байгаа нь цаашид найдвар төрүүлж байна.

Энд тавигдсан мэдээлэл нь эрүүл мэндийн зөвлөмжийг орлох, ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгогүй болно. Энэхүү мэдээлэлтэй холбоотой болон бусад асуух зүйлээ зохих эрүүл мэндийн ажилтанаас лавлахыг Гепатит Б сангийн зүгээс хүн бүрт анхааруулан зөвлөж байна.

Back to Top

 

 

 

 

General Information

What is hepatitis B?

How many people are affected by hepatitis B?

Why is hepatitis B so dangerous?

How can I get hepatitis B?

Who is most likely to become infected with hepatitis B?

Is there a vaccine to prevent hepatitis B?

Will I become sick if I’m infected with hepatitis B?

Is there a blood test for hepatitis B?

Will I recover from a hepatitis B infection?

Where can I go to be tested and vaccinated?

Is there any treatment if I have chronic hepatitis B?

 

What is hepatitis B?

Hepatitis B is the world's most common liver infection.  It is caused by the hepatitis B virus (HBV), which attacks and injures the liver.  It is transmitted through blood, unprotected sex, shared or re-used needles, and from an infected mother to her newborn baby during delivery.  Most infected adults are able to get rid of the hepatitis B virus without any problems.  However, some adults and most infected babies and children are unable to get rid of the virus and will develop chronic infections.

The good news is that there is a safe vaccine to prevent a hepatitis B infection and new treatments for those already infected with hepatitis B.

How many people are affected by hepatitis B?

Worldwide, 2 billion people (1 out of 3 people) have been infected with hepatitis B. 400 million people have become chronically infected (which means they are unable to get rid of the virus). An estimated 1 million people die each year from hepatitis B and its complications.

In the United States, over 12 million people have been infected (that’s 1 out of 20 people). Almost 100,000 new people are infected with hepatitis B each year.  An estimated 5,000 Americans die each year from hepatitis B and its complications.

Why is hepatitis B so dangerous?

Hepatitis B is dangerous because it is a "silent infection" that can infect people without them knowing it.  Most people who are infected with hepatitis B are unaware of their infection and can unknowingly pass the virus to others through their blood and infected bodily fluids. For those who become chronically infected, there is an increased risk of developing serious liver disease later in life.  The virus can quietly and continuously attack the liver over many years without being detected.

How can I get hepatitis B?

Hepatitis B is an infectious disease caused by a virus that is spread through blood. It is not spread through casual contact. You cannot get hepatitis B from the air, hugging, touching, sneezing, coughing, toilet seats or doorknobs. The most common way hepatitis B is passed to others include the following routes of transmission:

  • Direct contact with blood or infected bodily fluids
    Unprotected sex with an infected partner
  • Shared or re-used needles (for example, sharing needles for illegal drugs or re-using needles that are not properly sterilized for acupuncture, tattoos, or ear/body piercing)
  • From an infected mother to her newborn baby during delivery (this is the most common route of infection among Asians)

Who is most likely to become infected with hepatitis B?

Although hepatitis B can infect any person of any age or race, there are some people who are at higher risk for becoming infected. Your job, your lifestyle choices, or living in a household with an infected person or family member can increase your chances of being exposed to the hepatitis B virus. Here are some of the "high risk" groups for acquiring hepatitis B infection, but please remember that this is not a complete list:

  • Infants born to women who are infected with hepatitis B
  • People who live in close household contact with someone who has hepatitis B. This includes babies, children and adults
  • People who have unprotected sex or have multiple sexual partners
  • Men who have sex with men
  • Health care workers and other people who are exposed to blood in their jobs
  • People who use illegal street drugs
    People who undergo kidney dialysis or have hemophilia
  • People who live in countries where hepatitis B is very common (Asia, Southeast Asia, India, parts of Africa and South America, Eastern Europe, and the Middle East)
  • People who travel to or from countries where hepatitis B is very common (see above)

Is there a vaccine to prevent hepatitis B?

Yes, there is a very safe and effective HBV vaccine. In fact, it is actually the first “anti-cancer vaccine” because it can protect you from hepatitis B, which is the cause of 80% of all liver cancer in the world. It only takes 3 shots to protect yourself and those you love against HBV for a lifetime. Make an appointment with your doctor to start the vaccine series today!

Will I become sick if I’m infected with hepatitis B?

Hepatitis B is considered a "silent infection” because it often does not cause any symptoms. Most people feel healthy and do not know they have been infected, which means they can unknowingly pass the virus on to others. Other people may have mild symptoms such as fever, fatigue, joint or muscle pain, or loss of appetite that are mistaken for the flu.

Less common but more serious symptoms include severe nausea and vomiting, yellow eyes and skin (this is called “jaundice”), and a swollen stomach; these symptoms require immediate medical attention and a person may need to be hospitalized.

Is there a blood test for hepatitis B?

There is a simple hepatitis B blood test that your doctor or health clinic can order. All you need to do is go to the doctor’s office. Sometimes the doctor may ask to check your blood again six months after your first visit to confirm your test results.

Will I recover from a hepatitis B infection?

The answer depends on whether you are infected as an adult, a child, or a baby. Most infected adults will recover without any problems, but most infected babies and children will become chronic carriers of HBV.

  • Adults – 90% will get rid of the virus and recover without any problems; 10% will become chronic carriers of HBV; and in rare cases, a person may become very sick and die within a short amount of time from a hepatitis B infection.
  • Young Children – 40% will get rid of the virus and recover without problems; 60% will become chronic carriers of HBV.
  • Infants – 90% will definitely become chronic carriers of HBV; only 10% have a chance of getting rid of the virus.

Infants and children are at greatest risk from a hepatitis B infection, therefore, the United States has recommended that all babies and children up to age 18 years receive the hepatitis B vaccine.

Where can I go to be tested and vaccinated?

You can ask your family doctor, the local health department, or community health clinic to order the simple hepatitis B blood test and also start the vaccine series at this time.

Is there any treatment if I have chronic hepatitis B?

Currently, there are 7 approved therapies in the United States for people who have chronic hepatitis B infections, so the future is much brighter.

The information provided here is not intended to serve as medical advice or endorsement of any product. The HBF strongly recommends each person discuss this information and their questions with a qualified health care provider.